



















Хорио цээрийн дэглэмийн энэ үед хичээл сургалтын үйл ажиллагаа цахимаар явагдаж байна. Цахим орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ хичээлийн хуваарийг анги удирдсан багш нараас авч хяналт тавьж хамтран ажиллахыг зөвлөж байна.
Бид 12-р ангийн 4 бүлгийн сурагчид болон эцэг эхтэй ажил төрлийн хурал зохион байгуулж ЭЕШ-ийн бэлтгэл, зохион байгуулалтын талаар хэлэлцэн хичээл заадаг багш нарт хамаарах дараах асуудлын талаар нэгдсэн нэг шийдэлд хүрсэн. Үүнд:
- Улсын шалгалт өгөх хичээлд анги нийтээр хамрагдах
- Заавал судлах бие даалтын хэлбэрээр зохион байгуулагдаж буй хичээлийн дүнг 5 -р сарын эхний долоо хоногт багтаан дүн гаргах
Иймд хичээл заадаг багш нар сурагчдад ачаалал үүсгэхгүй, хариуцлагатай хандаж, ангийн багштай хамтран ажиллах хэрэгтэй байна.